Япон, Өмнөд Солонгос хилийн хязгаарлалтаа чангарууллаа

0
хуваалцах
1184
үзсэн

С.САРУУЛ

Япон Улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан. Энэ талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгджээ. Уг мэдэгдэлд,

-Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн Covid-19 халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан.  Одоогийн байдлаар зөвхөн Япон Улсын иргэний гэр бүл зэрэг(болон Байнгын оршин суугчийн гэр бүл зэрэг статус бүхий оршин суух зөвшөөрөл бүхий иргэд болон нэн хүндэтгэн үзэх шалтгаантай онцгой тохиолдолд (гэр бүлийн гишүүн нас барсан зэрэг) хил нэвтрэх боломжтой. Харин бусад төрлийн визний мэдүүлгийг хүлээж авахгүй байгаа. Уг арга хэмжээ тодорхойгүй хугацаанд үргэлжлэн хэрэгжинэ. Визийн мэдүүлгийг хүлээн авч эхлэх тохиолдолд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдэгдэх болно” гэжээ.

Covid-19 халдварын шинэ хувилбар омикроны эсрэг гадаадын улс орнууд хилээ хязгаарлах арга хэмжээг авсан. Одоогоор Япон болон БНСУ хилийн хязгаарлалтаа чангаруулсныг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn