Б.ОД

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын өчигдрийн мэдээллийн үеэр НЭМГ-ын Дэд дарга Ж.Отгонболд урвалж оношлуурын нөөцийн талаар танилцуулав.

Тэрбээр "Нийслэл хотод сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээний тоо 1303 байна. Тандалтын 31 багийн 124 эмч ажилтан хариу арга хэмжээнд ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 32 эмнэлэгт 1725 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3993 хүн гэрээр хянагдаж байгаа юм. Мөн ойрын хавьтал болсон 4935 иргэн бий.Нийслэлийн хэмжээнд урвалж оношлуурын үлдэгдэл нь тодорхойлох, ялгах оношлуурын үлдэгдэл, шинжилгээ хийх боломжит урвалжийн тоо нь зургаан хоногийн PCR шинжилгээний нөөцтэй байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn