Б.ДОЛЖИН

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 139 иргэн коронавирусын халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Энэ нь сүүлийн есөн сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 17-нд улсын хэмжээнд халдварын 130 тохиолдол илэрсэн юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384870 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 105 нь Улаанбаатар хотод, 34 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 1944 хүн амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4449 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8321 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1651

Хүндэвтэр-2187

Хүнд-514

Маш хүнд-97 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn