Энэ жилийн агаарын бохирдол өмнөх оноос 40 хувиар ихэсчээ

0
хуваалцах
196
үзсэн

Б.ОД

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.  Эдгээр байгууллагууд долоо хоног бүрийн даваа гарагт агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж байхаар болжээ. 

"Агаарын чанар муудсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой"

Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Улаанбаатар хотын агаарын чанарыг 2018 оноос өмнө болон хойш гэж буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэхээс өмнөх болон дараах үе гэж ангилж байгаа. Агаарын бохирдлын талаар мэдээллийг зөвхөн тухайн өдрөөр бус сарын дунджаар тодорхойлдог. Ингэж үзэхэд 2021 оны арваннэгдүгээр сарын агаарын бохирдол 2020 оныхоос өндөр байгаа. Агаарын чанарын мэдээг харвал бохирдол өмнөх оноос 25-40 хувиар их байгаа нь харагдана. Үүний шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард нийт тээврийн хэрэгслүүдийн 15-20 хувь замын хөдөлгөөнд оролцож байсан. Мөн Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн тоо огт буурахгүй, улмаар өмнөх оноос 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2021 он гарсаар төвийн зургаан дүүрэгт 6510 өрх шилжиж ирсэн бол түр оршин суугчаар бүртгүүлсэн 20593 өрх байна. Эдгээр өрх галлагааны улиралд 60 мянган тонн түлш хэрэглэнэ. Гал түлж буй өрхийн тоо буурахгүй байгаа байна. Тухайлбал, Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа гэсэн гурван хэсэгт агаарын бохирдол буурахгүй байгаа” гэж ярилаа.

Гэр хорооллын 141968 өрхийн зуухыг тоолоход 54319 нь стандартын зуухтай байжээ. Стандартын зуух нь сайжруулсан түлшний шаталтыг бүрэн явуулдаг, угаарын хийн эрсдэлийг бууруулдаг давуу талтай. Уламжлалт зууханд таван кг түлшийг түлэхэд 2-3 цаг шатдаг бол стандартын зууханд түлэхэд 4-5 цаг шаталт үргэлжилдэг юм.

400 өрхөд нэг сайжруулсан түлшний цэг ногдож байна

Нийслэлд сайжруулсан түлш түгээлт, борлуулалтын 600 цэг буюу 400 өрхөд нэг цэг ногдож байгаа юм. Энгийн уламжлалт зууханд гал түлж байгаа айлуудаас угаарын хийн дуудлага их ирдэг. 190 мянган өрхөд угаарын хий мэдрэгч тараасан бөгөөд ашиглалтын байдалд тогтмол хяналт тавьж байгаа гэдгийг Таван толгой түлш компаниас мэдээлэв.

НМХГ-аас найман шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. 2021 онд нийт 19.5 тонн түүхий нүүрсийг нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн хурааж, Амгалан дулааны станцад нийлүүлжээ. Зөрчлийн тоо 2019, 2020 онтой харьцуулахад 90 орчим хувиар буурсан үзүүлэлт юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Чанаргүй шахмал түлш үйлдвэрлэж байгаа нь энэ шүү дээ.