Б.ОД

Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны гадна сурагч охиноос уучлалт гуйж, хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг шаардсан залуус тайван жагсаал хийлээ. Энэ үеэрээ хохирогч охинд хуулийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох, өмгөөллийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийг шаардсан албан бичгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн юм.

Тус албан бичгийг хүлээн авах үедээ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чол Сан "Манай хоёр улс дипломат тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн энэ цаг хугацаанд ийм харамсалтай хэрэг гарсанд би хувьдаа болон ЭСЯ-ны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ болсон явдлыг нэн даруй, шударгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Манай улсын Засгийн газрын зүгээс энэ хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно. Мөн шийдэгдсэн даруйд Монгол Улсын Засгийн газарт нэн даруй мэдэгдэнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn