С.САРУУЛ

Манай улс гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг “Баррель” үсгээр хэвлүүллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25.4.4 дэх заалтыг хэрэгжүүлье гэхээр хараагүй иргэдэд  Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг бичгээр өгч чадахгүй байжээ. Тэгвэл Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн дэмжлэгтэй анх удаа хараагүй иргэдэд зориулж, гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм, эрх, үүрэг, гэр бүлд хүчирхийллийн эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг дүгнэх сорил, хүчирхийлэлд өртвөл хаана, хэнд хандах гэх мэтээр мэдээлэл агуулсан тусламжийн хуудсыг "Баррель" үсгийн фондоор хэвлүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn