НҮБ:10 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон байна

0
хуваалцах
444
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын тархалт эрчээ авсан Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 10 сая хүн тэжээлийн дутагдлын улмаас өлсгөлөнд нэрвэгдэхэд тун ойрхон байгааг НҮБ-аас анхаарууллаа. Энэ нь сүүлийн 10 жилд тохиогоогүй хамгийн ноцтой хоол тэжээлийн дутагдал гэдгийг тус байгууллага тодотгожээ.

Тухайлбал, дээрх мужуудад амьдарч байгаа өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо нэг жилийн хугацаанд 30 хувиар буюу 13 саяаар нэмэгдсэн гэж НҮБ-ын Хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх  судалгааны тайланд дурджээ. COVID-19-ийн  хөл хорио, нислэг зогссон зэргийн улмаас хүмүүс ажлын байраа алдсан нь өлсгөлөн эрс нэмэгдэхэд хүргэсэн байна.

Энэ тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын муж хариуцсан төлөөлөгч Жулио Бердеги “Цар тахал хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдлыг улам дордуулсан. НҮБ-ын тооцоолсноор Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 59.7 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь 2000 оноос хойших хамгийн өндөр тоо юм.Төв Америкийн орнуудад ч нөхцөл байдал сайнгүй. Тухайлбал, Гватемал улсын хүн амын тал хувь нь хүнсний аюулгүй байдлын эрсдэлтэй нүүр туллаа. Мөн Эл Сальвадор болон Гондурас улсад хүн амын 46-47 хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Мөн гэр бүлүүд эрүүл хүнс хэрэглэх нь маш хэцүү тул олон сая хүүхэд өлсөхөөс гадна таргалалт нэмэгдсэн. Хүүхдийг эрүүл саруул өсгөхийн тулд бүх гэр бүлийг боломжийн, тэжээллэг хоол хүнсээр хангах ёстой” гэв.

Эх сурвалж:BBC