С.САРУУЛ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт хянаж байгаа аж.

Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж өмгөөлөгч нь мэдээлж байсан юм. Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байсан. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон юм.

Эх сурвалж: www.polit.mn