С.САРУУЛ

Хилийн цэргийн төв архивын дөрвөн лавлагааг цахимаар авах боломжтой боллоо. Тодруулбал,

Ажилласан жилийн лавлагаа,

Тушаал, шийдвэр бусад баримтын хуулбар авах,

Хугацаат цэргийн албан хаасан тухай лавлагаа,

Цалингийн лавлагаа зэрэг дөрвөн лавлагаа та e-mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой юм.

Үүний зэрэгцээ, хил хамгаалах ерөнхий газар иргэн, аж ахуй  нэгжид үзүүлдэг 54 үйлчилгээгээ цахимжуулаад байгаа юм.

Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн бүс, зурваст аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах  иргэн, байгууллага, аж ахуй нэгжид эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд олгосон зөвшөөрлийг үндэслэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгодог юм. Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгохдоо Улсын бүртгэлийн газар, Монгол Улсын Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам зэрэг байгууллагуудаас олгосон тусгай зөвшөөрөл, эрх зүйн актыг үндэслэн олгодог ажээ.

Эх сурвалж: www.polit.mn