“Оюутолгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж 75 сая долларын нэмэлт санхүүжилт баталлаа

0
хуваалцах
156
үзсэн

С.САРУУЛ

Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрт нааштай үр дүн гарсан талаар Туркойз Хилл Ресурс компани мэдэгдэж, "Оюутолгой" компанийн ТУЗ гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтээс тодорхой хэсэг болох 75 сая ам.долларыг баталсныг зарлалаа.

Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын дунд хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ хэмээн үзэж байна.

Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэгтэй төсвийг батлах шийдвэрийг ойрын хугацаанд хийх шаардлагатай бөгөөд нааштай шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар Туркойз Хилл Ресурс мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn