Гадаадаас ирсэн нэг иргэн сая төгрөг төлж тусгаарлагдана

0
хуваалцах
176
үзсэн

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс албан ёсоор зарласан коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орон болон тэдгээр улсаар дамжин эх орондоо ирж буй иргэд 10 хоногийн хугацаанд тусгаарлахаар болсон.  Эдгээр иргэнийг нэр бүхий 17 зочид буудлыг түшиглэн тусгаарлаж байхаар бэлтгэлийг хангуулсан байна. Тухайлбал, Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Бага баян цогцолборт тусгаарлах юм.

Тусгаарлалтын төлбөр нь

0-3 насны хүүхдүүд төлбөргүй

4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол

17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100000 төгрөг байна.

Энэхүү зардлыг иргэн өөрөө гаргана. Мөн тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдана. Түүнчлэн тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авах аж.

Эх сурвалж: www.polit.mn