Ц.БАЯР 

"Омикрон" гэх мутацлагдсан вирус дэлхийн зарим улсад бүртгэгдээд байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж “аюултай” ангилалд бүртгээд байгаагаа илэрхийлсэн. Харин энэхүү “омикрон” хэмээх шинэ вирусын сургаар хөрөнгийн захад бүх хувьцааны индекс энэ сарын 26-ны байдлаар уналттай байгааг зарим эдийн засагч онцолж байна.Тухайлбал, Volatility Index VIX индекс буюу /Айдсын индекс/-ээр 2.5-4.0 хувийн уналт үзүүлсэн бол MSCI -3.25 хувиар унажээ. VIX нэг өдөрт 54.04 хувиар өссөн байдаг аж. Үүнийг CBOE-ын S&P 500 опцион арилжаан дээр үндэслэж гаргасан индекс гэж эдийн засагч Ц.Эрхэмбаяр хэлсэн юм. Индекс өсөх тусам хөрөнгө оруулагч нар ирээдүйд итгэлгүй, айдастай байгааг илтгэнэ. 
Уг индекс 20-оос доош үед тогтвортой байдлыг илтгэдэг. Харин хувьцааны их багаас хамаарч ханшид хүчтэй нөлөөлнө гэлээ. Ямартаа ч харзнах хэрэгтэй тодорхойгүй байдлыг эрт хэлэх боломжгүй, ажиглах байр сууринд байна хэмээн эх сурвалж хэллээ. Түүнчлэн олон улсын хөрөнгийн захын индекс унаад эхэлж байна гэдэг нь омикроны сургаар нөхцөл байдал муудах дохио. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн захын уналт өсөлтийг тодорхойлж байдаг томоохон компаниудын том эзэмшигчид хувьцаагаа зараад алт ч юм уу эрэлт ихтэй бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулалт хийж буйг илтгэнэ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.11.29 ДАВАА № 233 (6710)