“Зулын - 25 сайныг дэлгэрүүлэх өдөр”

0
хуваалцах
184
үзсэн

Ч.ЗОТОЛ

Өнөөдөр буддын шашныг шинэтгэгч, Гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхова буюу  Лувсандагва  Түвдийн Амдо мужид,  Хөх нуурын  Зонх   хэмээх  газар монгол эцэг, түвд ээжийн хүү болон мэндэлсэн өдөр юм. Зонх гэдгийг монгол хэлнээ орчуулбал газрын хүн хэмээсэн утгатай үг ажээ. Тэрбээр төрсөн нутгийнхаа нэрээр олон түмэнд  Зонхова багш хэмээн алдаршсан нэгэн юм. Лувсандагва  монгол хүн болох талаар "Агваанчойндор гуайн ярьсан монгол, түвд шашны аман түүх " хэмээх номын 388-393-р хуудсанд, мөн  Түвдийн сурвалж бичигт  монгол хүн гэж тэмдэглэсэн байдаг. Түүнийг буддын уламжлалт түүхэнд II  Будда, Манзуширийн хувилгаан гэж үздэг.  Богд Зонхов 1419 онд өвлийн эхэн сарын 25-нд насан өөд болсон тул түүний дурсгалыг хүндэтгэн жил бүр зулын 25-ныг тэмдэглэдэг болсон түүхтэй.  Энэ өдрийг тэмдэглэхэд гадаа  зул  барьдгаас үүдэн зулын- 25хэмээн ярьж, бичиж ирсэн байна.

Энэ өдөр хүмүүс юуг эрхэм болговол зохилтойг Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн Д.Тайвансайханаас тодруулсан юм. Тэрбээр  “ Эзэн Богд Зонхова  бол  шашинд шинэчлэлийг хийж аугаа сургааль, номлолоо дэлгэрүүлэн олон түмнийг соён гэгээрүүлэгч  юм. Тэрбээр монгол эцгийн хүү байсан гэдгээр нь бид бахархах хэрэгтэй. Тиймээс нийтээрээ “Бодь мөрийн зэрэг”-ийг  уншиж судалбал асар сайн сан. .Богд Зонхова  гурван  настай байх үед  увш  сахил хүртээн Гунгаанямбуу /Бүхэнд алдраа түгээх / алдар хайрласан Гэгээнтэн нь Гарма Гаржүд урсгалын  III  Гармаба Ролбийдорж байсан. Улаан шар хоёр урсгал хоорондоо огт харшлахгүй,  улбаа уламжлалын нарийн  холбоотой.Богд Зонховаг  мэгзмээр магтан дуулж буянаа арвижуулдаг” хэмээгээд “ Мэгмэд зээвий  дэнчин жанрайсэг. Дэмид чинбий ван буу жамбий ян. Ганжин хайвий зүг жин Зонхова .Лувсан дагвий шавлаа солбаан дэв” хэмээн уншицгаая,  буянаа хураая! Зулаа өргөн нүглийг тэвчин хичээцгээе!” хэмээв.

Эх сурвалж: wwwpolit.mn