С.САРУУЛ

Улс тунхагласны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна. Энэ дагуу Улс тунхагласны баяраар бүх нийтээрээ амарч байна. Тэгвэл үүнтэй холбогдуулн автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Жолооч нарыг архи согтууруулах ундаа хэрэглэхгүй замын хөдөлгөөндөө соёлтой, болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn