Д.Амарбаясгалан:МАН дэвшилтэт бодлогуудаа 30 дугаар Их хурлаараа танилцуулна

0
хуваалцах
164
үзсэн

Б.ОД

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх сарын 6, 7-нд болох 30 дугаар Их хурлын талаар мэдээлэл өглөө.

 Тэрбээр "Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг энэ хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Сонгогдог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна.Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байна. МАН эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах томоохон зорилтыг тавьж байгаа" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn