Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.25/ өглөө. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусын халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ.Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 380731 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 486 нь Улаанбаатар хотод, 225 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14684 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Мөн 1443 хүүхэд, 225 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2959

Хүндэвтэр-3226

Хүнд-864

Маш хүнд-147 хүн байна.

 Эх сурвалж:www.polit.mn