Б.ОД

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Эх сурвалж:www.polit.mn