Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын талаар ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.24/ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 634 иргэн коронавирусын халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 380021 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 342 нь Улаанбаатарт, 292 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14692 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Мөн 1439 хүүхэд, 228 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2961

Хүндэвтэр-3379

Хүнд-887

Маш хүнд-151 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn