С.САРУУЛ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Хурлаар УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын томилгооноос гадна сүүлийн үед нийгэм өрнөсөн шүүмжлэл дагуулсан асуудлуудын талаар хэлэлцэнэ гэдэг мэдээлэл байна.

Намын ээлжит 30-дугаар Их хурлыг арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд зохион байгуулахаар товлосон байна. Мөн хурлаар хэлэлцэх эдийн засгийн хөгжлийн бодлогын талаарх Сангийн сайдын мэдээлэл, намын нарийн бичгийн дарга нарын орон нутагт ажилласан тайлантай танилцсан байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөхийнхөө өмнөх өдөр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөл, Бага хурлаас дэмжсэн. Цар тахлаас шалтгаалан хойшлуулаад байсан Их хурлыг ийнхүү товложээ.

Эх сурвалж: www.polit.mn