Сүүлийн үед дуучин С.Жавхлан, "Жийп сервис"-ийн Д.Мөнх-Эрдэнэ гэсэн тэмцэгчид гарч ирсэн. Хэд хонож байна. Жил гаруйхны өмнө нэг нь УИХ-ын гишүүн гээд Төрийн ордонд бүрэн эрх хэрэгжүүлж, нөгөө нь Ерөнхий консул гээд Хятадын Хөх хотод дипломат ямба эдэлж суусан хоёр хүн яагаад гудамжинд гараад ирсэн бэ гэдэг нь анхаарал татсан.

 

Тэгэх нээ, С.Жавхлан нь сайд Б.Жавхлангаас "Манай Монгол мандана" гэдэг тоглолт хийх зардал гээд 4 тэрбум төгрөг нэхжээ. Д.Мөнх-Эрдэнэ нь Хятадын Хөх хотод Ерөнхий консул байхдаа санхүүгийн олон ноцтой зөрчил гаргаж, тэр нь Эрүүгийн хуулийн 22.1.1-д зааснаар хэрэг үүсгэгдэн шалгагдаад шүүхэд шилжсэн гэсэн. Ийм учир шалтгааны улмаас тэвдэж, сандарсан хоёр нөхөр Сүхбаатарын талбай хавиар улс төрөө хийж эхэлсэн болж таарсан. Хамгийн гол нь С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ хоёрын "тэмцлийн объект"-ын "тоо, толгой" нь нэг байгаа юм.

Тодруулбал, хоёулаа яг ижилхэн Ц.Нямдорж, Д.Сумьяабазар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг онилсон байдаг. Тэгтэл мань хоёрын "зовлон" дээр дөрөөлөн, цаанаас нь удирдан чиглүүлж байгаа нөхдүүд нь илэрч эхэлсэн байна. Нэг үгээр, С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ хоёрын "жагсаал"-ыг Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар зохион байгуулж байгаа нь тогтоогдож эхэлсэн бололтой. Ийм мэдээлэл улс төрийн хүрээнд талын түймэр шиг тарж байна. Тэр ч байтугай "тэмцэгчид"-ийн санхүүжилтийг экс Тамгын дарга гаргаж байгаа нь ч ил болжээ.

Эх сурвалж: polit.mn Б.Дамдин-Очир