Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

0
хуваалцах
181
үзсэн

С.САРУУЛ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байв. Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал нь өнөөдөр 10:00 цагт боллоо. Улмаар шүүхээс Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn