Д.ДАРАМБАЗАР

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг энэ оны аялан тоглолтоо АНУ-аас эхлүүлээд буй. Энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал хийхээр эх орноосоо мордсон. Аялан тоглолтынхоо дараа Европын орнуудаар тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй стадионд тоглолт хийх юм байна. Тэдний хувьд 2019 онд дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн. Мөн Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн юм. Хамтлагийн хувьд хоёр дахь цомгийн ажил дууссан. Шинэ цомогийн таван дуугаа энэ тоглолтод дуулж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn