Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарлаа

0
хуваалцах
684
үзсэн

Б.ОД

Venora l'Arena сан болон Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй Finservice FZ компани хамтран зохион байгуулж дуурийн шилдгүүдийг тодруулах "Opera Star" наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан байна.Тэрбээр шагналаа арванхоёрдугаар сарын 29-нд АНЭУ-ын Дубай хотноо гардаж авах юм.

Гавьяат жүжигчин  Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn