Кейон Дулин: Чөтгөрөөс зугтсан нь

0
хуваалцах
258
үзсэн

Б.Дэмбэрэлням

Хүмүүс алдартай тамирчдын амьдралыг асуудалгүй, талбай дээр байгаагаар нь төсөөлдөг. Хэвлэл, олон нийтийн анхааралд байх нь тэдний сэтгэл зүйд дарамт болдог. Олны танил, тамирчдад сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудалтай хүн цөөнгүй байдаг. Тэдний нэг болох Кеойн Дулины түүхийг хүргэж байна. Кеойн Дулин 13 жил NBA-д тоглосон мэргэжлийн сагсан бөмбөгч юм. Тэрбээр багадаа хүчирхийлэлд өртөж сэтгэл зүйн эмгэгтэй болсон. NBA-д тоглож байх 2011 онд сэтгэл зүйн эмгэг нь сэдэрч эмчлүүлж байжээ. Дулин энэ талаараа “Өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийн төвд өнгөрөөж буй хоёр дахь өдөр. Би хий юм харж, эхийн хэвлийд байгаа ураг шиг хамаг биеэ атийлган, дагжин, чичирч байлаа. Нэг хүн өрөөнд минь орж ирэхэд түүний харц бүхнийг өгүүлнэ. Кейон Дулин хараал идсэн оюун ухаанаа алдчихаж гэсэн харцаар харсангүй. Тэр ч галзуу амьтан юм даа гэсэн харц ч биш байв. Харин тэр “Чамд юу тохиолдсон юм бэ. Би чамд яаж туслах вэ гэлээ. Энэ хүн бол Док Риверс. Тэр миний тухай сонсоод Флоридагаас Бостонд иржээ. Тэр “Чи надад ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байна уу, хүү минь. Юу болсон юм бэ гэв. Би “Мэдэхгүй байна” гэж худал хэллээ. 
Долоо хоногийн өмнө би хүүтэйгээ хамт Дэнни Эйнжийн оффис дээр очоод “Би болилоо” гэж хэлэв. Бид 2012 оны дорнодын финалд Майамид долоон тоглолтод ялагдсан. Би 1.4 саяын гэрээ байгуулчихаад удаагүй байв. Гаднаа гялалзаж байгаа мэт ч дотроо нуран унаж байсан. Хэдэн хормын дараа багийн андууд болох Рондо, Эйвери Брэдли нар орж ирэв. Рондо хүүг минь дагуулан гарч, Бредли намайг хүргэж өгөхөөр болов. Би замдаа утасны жагсаалтад байдаг хүмүүс рүү залгаж, орилсон. Тэд намайг солиотой амьтан л гэж бодсон биз. Заримдаа үгнээс илүү харц бүхнийг хэлдэг. Харин Док, Рондо, Брэдли, бас эхнэрийнхээ харцнаас би шүүлт, айдас мэдрээгүй. Хэдэн өдрийн дараа би Бостоны сэтгэцийн эрүүл мэндийн төвийн жижигхэн өрөөнд хэвтэж байхад хаалганы цаана хүмүүс хашхирч, уйлж байхыг сонссон нь яг л аймшгийн кино шиг байсан. Яг үнэндээ энэ нь хий зүйл байсан юм. Дараа өдөр нь арай дээрдэж, цонхтой өрөө рүү шилжлээ. Нар нүүрэн дээр тусаж, дулаан мэдрэгдэхэд “Би ядаж л тамаас гарч чадлаа” гэсэн бодол төрөв. Дараа өдөр нь Док надтай ярилцахыг хүсэхэд би анх удаа үнэнтэй нүүр тулсан юм. Хүүхэд байхад надад муу зүйл тохиолдсон. Би үүнийг дотроо түгжсэн ч буцаад гараад ирчихлээ. 
Их сургууль төгсөж, NBA-д орж, гэрлэж, дөрвөн хүүхэдтэй боллоо. Лигийн хэнээс ч асуусан тэд Кейон Дулинг бол түшигтэй залуу гэж хэлнэ. 2012 оны есдүгээр сард үдэшлэгт оролцож байхдаа угаалгын өрөөнд дахин хий юм харав. Хамгийн хэцүү нь би хүүхдүүдийнхээ нүднээс айдас олж харав. Тэд аавд нь ямар нэг муу зүйл болсныг ойлгож байв. Селтикс надаас нүүр буруулсангүй, надад тусалж, миний амьдралыг аварсан. Ингээд би Харвардын анагаах ухааны сургуулийн доктор Тимоти Бенсоны оффист очсон. Сагсан бөмбөгчдийн хувьд амсхийх цаг гэж үгүй. Дараагийн шидэлт, дараагийн хагас, дараагийн хот, дараагийн тоглолт. Би согтууруулах ундаа, эмэгтэй хүнээр л бүх сэтгэл хөдлөлөө дарсан. Бид чихрийн шижин тусвал эмчлүүлнэ. ACL шөрмөс урагдвал хагалгаанд орно. Гэвч бидний зүрх шархалж, сүнс эмтэрвэл юу хийх вэ. Бид зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэтгэл хэцүү болж, бүх цагаа чөтгөрөөс зугтахад зарцуулна. Согтууруулах ундаа, эмэгтэй хүн, мөнгө асуудлыг шийддэггүй. Цорын ганц арга бол эргэж хараад чөтгөртэй нүүр тулах. Хэрэв та надтай ижил асуудалтай бол мэргэжлийн тусламж аваарай. Бурхандаа баярлалаа. Док, Брэдли, Мөрөөдөлдөө хүрэх, хүүхдүүдтэйгээ  хамт байхад саад болж чадахгүй. Хэрэв та шаналж байвал тусламж аваарай. Дахин хэлье, тусламж аваарай” гэсэн байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)