АНУ Ирантай байгуулсан цөмийн гэрээгээ өргөжүүлэх шаардлагатайг онцолжээ

0
хуваалцах
351
үзсэн

З.БАТЦЭЦЭГ
 
Америкийн Засгийн газар Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ тухай Карнеги сангийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ираны тусгай элч Роберт Маллиг дурджээ. “Бидний байр, суурь тодорхой. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөө (JCPOA) рүү буцаж, түүнийг дэмжих, бэхжүүлэх арга замын талаар ярилцах нь хамгийн зөв арга гэж бид үзэж байна” гэж Малли хэлжээ. 
Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг 2015 онд Их Британи, Герман, Хятад, Орос, АНУ, Франц, Ираны оролцоотойгоор боловсруулсан. Энэ хэлэлцээр нь цөмийн хөтөлбөрөө хязгаарлавал Иранд тавьсан хориг арга хэмжээг цуцлах тухай байв. 2018 оны тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэлэлцээрээс татгалзаж, Тегераны эсрэг хатуу хориг арга хэмжээг сэргээх шийдвэр гаргасан. Үүний хариуд Иран гэрээгээр хүлээсэн үүргээ цуцалж байгаагаа мэдэгдэв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)