ЭМГЭНЭЛ Өлзийхутагийн Товуу

0
хуваалцах
506
үзсэн

Бидний эрхэмийн дээд эрхэм хүмүүн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Өлзийхутаг овогтой Товуу 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний учир таалал төгсөж нөхөж болшгүй гарз тохиолоо.

Өлзийхутаг овогтой Товуу 1934 онд төржээ. Төв аймгийн Лүн суманд бага, дунд сургуульд сурч 1957 онд ЗХУ-ын Ленинград хотын Ойн академи 1962 онд төгсөж ирээд Сэлэнгэ аймгийн Ойн аж ахуйн хэлтэст мэргэлжилтэн, ойн инженерээр, Ойн модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, салбарын орлогч сайд, Засгийн газрын харьяа ойн салбар хариуцсан референт, Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга гэсэн ажил үүргийг гүйцэтгэж байсан.

Байгаль орчны салбарт 40 гаруй жил мэргэжлийн дагуу ажиллаж хойч үе залуучуудад үлгэр дууриал болж байгаль орчны салбарт бүтээлчээр ажиллаж ихийг бүтээсэн эрхэм билээ. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Өлзийхутагийн Товуугийн эгэл даруу, нөхөрсөг, хүнлэг, эелдэг зөөлөн, тусархаг, үргэлж инээмсэглэж байдаг гэгээн дүр төрх бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Үр хүүхэд гэр бүл нь

Шамбалын гэгээнд багтаж сайн төрлийг олох болтугай!