Б.ОД

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө. 

 Тэрбээр "Өнөөдөр 17 вагон буюу 1034 тонн шатахуун ОХУ-аас орж ирлээ. Мөн хилээр хараахан орж ирээгүй 12 вагон шатахуун замдаа явж байгаа.БНХАУ-ын Эрээн боомтод үдээс өмнө 11:25 цагт 50 вагон шатахуун ирсэн нь хилээр нэвтэрч орж ирэх гэж байна. Ингээд нөөцийн хэмжээ өснө.Олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн учир манайд ч  үнэ нэмэгдэх нөхцөл үүслээ.Үнийн асуудлаар удахгүй шатахуун импортлогчидтой уулзана. Төр шатахууны үнийн асуудалд оролцох ёсгүй. Өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амьжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцсон. Гэвч импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.  Түүнчлэн ААН-үүд сая үүссэн хомсдол шиг асуудал үүсгэж болохгүй. Ийм асуудал давтагдвал хариуцлагын асуудал ярина”гэв.

 Эх сурвалж:www.polit.mn