Б.ОД

Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 230 хэргийг хянажээ.Үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн хоёр хувь нь 17 хүртэл, 68 хувь нь 18-29, 27 хувь нь 30-44, 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна.Харин хүйсийн хувьд 89 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 78 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа юм.

 Эх сурвалж:www.polit.mn