Б.ОД

Манай улсад өнөөдрийн байдлаар COVID-19 эсрэг вакцины  I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байгаа бол III тунд 198317 хүн хамрагджээ. Энэ нь зорилтот бүлгийн 18 хувийг эзэлж байна.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн У.Наранцэцэг “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна.Нэмэлт дархлаажуулалтад  I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сар болсон иргэдийг хамруулж байгаа.Мөн коронавирусын халдвар авсан иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn