Д.ДАРАМБАЗАР

UEFA-гаас хоёр дахь жилдээ зохиосон "Nations League" тэмцээний финалын тоглолтууд болж өндөрлөлөө. Европын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 55 улс, дөрвөн лигийн 14 хэсэгт хуваагдан тоглодог тэмцээний хоёр дахь аваргаар Францын шигшээ баг тодорлоо. Анхны “Nations League”-т Португалын баг түрүүлж байсан. Финалын тоглолтод Франц, Испанийн шигшээ багийг хожсон. Тоглолтод Килиан Мбаппе, Карим Бэнзема нар Францаас, Микел Ояарзабал Испаниас гоолыг оруулсан. Харин Италийн шигшээ баг Бельгийг хожиж хүрэл медаль хүртэв. “Nations League” нь FIFA-гаас зохион байгуулдаг нөхөрсөг тоглолтуудын тоог багасгаж Европын аварга болон ДАШТ-ий эрх олгодгоороо онцлог юм.

Эх сурвалж www.polit.mn