“Ковид 19”-ын эсрэг хариу арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг сахих, өдөр тутмын эрүүл саруул, тухтай амьдралын хэв маягийг сэргээхийн төлөө дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага бол Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) юм. Бурханы сүм "Гал сөнөөгчиддөө, Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх ажилд тэргүүлэн ажилласанд баярлалаа" уриан дор Дархан хотын гал түймэртэй тэмцэх хэлтэст энэ сарын 4-ний өглөө 1000 маск хандивласан байна.
Сүмийн албаны хүн хэлэхдээ "Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг гал сөнөөгчиддөө талархаж байгаагаа илэрхийлж манай итгэгчид эдгээр маскыг өгч байна. Хүн бүр эрүүл, хүчтэй байна гэж итгэж байна. Дэлхийг хамарсан энэхүү гамшгийг даван туулахын тулд бид цаашид ч хамтран ажиллах болно.” гэв. 
Гал сөнөөгчид тэднийг угтан авч талархлаа илэрхийлсэн юм.
Тус хэлтсийн орлогч дарга, ахмад Б.Ганхуяг, “Коронагийн гамшиг удаан хугацаанд үргэлжилж буй хэцүү үед тусалсан Бурханы сүмд маш их баярлалаа.” хэмээн ярилаа.


Сайн дурын ажилд оролцсон Бурханы сүмийн итгэгч Д.Мөнхтуяа, "Хүмүүсийг гамшиг ослоос үргэлж хамгаалж байдаг гал сөнөөгчдөд багахан ч гэсэн тусалж байгаадаа баяртай байна"  гэсэн бол итгэгч н.Сэвжидмаа "Бурханы хайрыг хуваалцаж байгаадаа бид ч бас баяртай байна" хэмээн гал сөнөөгчдөд хандан талархалаа илэрхийлэв. 
Бурханы сүм Ковид-19 цар тахлыг даван туулахын төлөө олон үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. 
Өнгөрсөн 9-р сард Орхон аймгийн Эрүүл мэндийн үзлэг оношилгооны төвд зочилж, вакцинцуулалтын улмаас ачаалалтай ажиллаж байсан эмнэлгийн ажилтнуудад чяцарганы ундаа хүргэж өгчээ.  Мөн 7-р сард  Ковид-19-өөр өвчилсөн эмзэг бүлгийн өрхүүдэд туслах зорилгоор Баянгол дүүргийн ИТХ-д 1.2 сая төгрөг хандивлаж, нэн ядуу иргэдийг дэмжих ажилд оролцсон байна.
Өнгөрсөн жил эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг болох зорилгоор Эрүүл мэндийн яаманд 10,000 маск, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төв, Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд нийт 7000 маск хандивласан байна. Түүнчлэн Ковид-19-ын хорио цээрийн дэглэмийн үед эдийн засгийн хүнд байдлаас болж хоол хүнсээ цуглуулах боломжгүй болсон өрх тус бүрт 5 кг будаа, 5 кг гурил, 2 кг элсэн чихэр, 1 л ургамлын тос бүхий 30 багц хүнсний бүтээгдэхүүнээр тусалжээ.  Коронавирус халдвараас өмнө болон хойно цусны хангамж, эрэлтийг тогтворжуулахад хувь нэмэр оруулах үүднээс цусны донорын томоохон арга хэмжээг тасралтгүй зохион байгуулжээ.  Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчныг хамгаалах зорилго дор цэвэрлэгээний ажил, мод тарих ажлуудыг ч мөн хийсэн байна.
Дэлхийн 175 оронд 7500 гаруй сүмд, 3,2 сая итгэгчид бүртгэгдсэн Бурханы сүм нь яаралтай тусламж үзүүлэх, бэрхшээл хүндрэлтэй хөршүүддээ туслах, хүрээлэн буй орчныг хамгаалах, цусаа хандивлах, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх гэх мэт олон төрлийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Балбын газар хөдлөлт, АНУ -ын хар салхи гэх мэт гамшиг болсон газар бүр урам зориг, хүч өгөхөөр туслалцаа үзүүлжээ. Өнгөрсөн жилээс эхлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх удирдамжийг дагаж Ковид-19-ийг даван туулахыг хичээж байна.      Солонгос, АНУ, Чили, Монгол зэрэг орнуудад эмзэг бүлгийнхэнд хорио цээрийн үеэр хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг өгч, эмзэг бүлгийнхнийг урамшуулсаар байгаа аж.  Бурханы сүмийн залуучууд ч Ковид-19-ийн үед тэргүүн шугаманд ажиллаж байгаа хүмүүст зориулж  “Гараас гарт (Hand to Hand)”, “Зүрхнээс зүрхэнд (Heart to Heart)” нэртэй сайн дурын ажлуудыг тасралтгүй явуулсаар байна.
Бурханы сүмийн тасралтгүйгээр сайн дурын үйл ажиллагаа хийснийг нь өндрөөр үнэлэн АНУ -ын гурван Ерөнхийлөгч Байден, Трамп, Обама нарын үед сайн дурын ажлын алтан шагнал (хамгийн нэр хүнд бүхий шагнал, 48 удаа), Английн хатан хааны сайн дурын ажлын шагнал, Олон улсын байгаль орчны Green Apple(ногоон алим) шагнал, БНСУ-ын гурван засгийн газраас ерөнхийлөгчийн шагнал, Засгийн газрын дээд одон гээд нийтдээ 3000 гаруй шагналыг хүртээсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.11 ДАВАА № 199 (6676)