Б.ОД

Улсын хэмжээнд баасан гарагт 2410 хүнээс COVID-19 халдвар илэрч, 13 хүн нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 321657 болж, 1331 хүн цар тахлаар амиа алдлаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Шинэ тохиолдлын тоо, эерэг эзлэх хувь, нас баралтын тоо гээд хэд хэдэн үзүүлэлтээр тархалтын түвшинг үнэлж байна. Ингээд харахад тархалт буурах хандлагатай байна.Вакцины хоёр тунд хамрагдсан 2.1 сая хүний таван хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвар авсан. Харин гурван тунд хамрагдсан иргэдийн нэг хувь нь халдвар авч байна. Энэ нэг хувь дотроо 0.5 хувь нь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор өвчилсөн. Энэ хүмүүс вакцины хамгаалах нөлөөнд орж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 99.5 хувь хамгаалагдаж байна. Мөн халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж байгаа. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн бий" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn