С.УЯНГА

Монгол Улс цар тахлын онцгой нөхцөл байдалд зохиож буй төсвөө “Мөчлөг сөрсөн бодлого” хэмээн тодотгож буй. Энэ ч утгаараа ирэх онд төсвийн хэмнэлтийн бодлого барьж ажиллахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд  тавилга, зочих хүлээн авах, гадаад томилолт, ном хэвлэл, тээвэр шатахуун /яамд/, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулахыг 100 хувь хэмнэнэ гэж үзсэн байна. Харин дотоод томилолт, бичиг хэргийг 50 хувь хэмнэхээр төсвийн төсөлд тусгалаа. Гэхдээ эдгээр хэмнэлтэд эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд хамаарахгүй юм. 

Түүнчлэн төрийн үйл ажиллагааны зардал хэмнэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хэмжээний 10 хувилбараар 12.1 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж үзсэнийг танилцуулъя. 

Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, ТНБД дундаа нэг туслахтай. 

Төрийн захиргааны байгууллагууд автомашин хэрэглэхгүй. Шаардлагатай бол түрээслэнэ. 

Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг ажилтан шинээр авна.

Төрийн захиргааны албан хаагчийг ажлын нэг өдөр цахимаар ажиллуулна. 

Цэвэрлэгээ, засвар, харуул, дулаан, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ. 

Албан контор шинээр барихгүй. Автомашин шинээр худалдан авахгүй. 

Сургалт, семинар, хурал, зөвлөгөөн, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож зардлыг тэглэх.

Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал урамшуулал өгөхгүй. 

Агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга зөвлөхгүй ажиллана. 

Цахим гарын үсэг нэвтрүүлнэ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)