Тоглогчдод зориулсан “Gala coin”

0
хуваалцах
394
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

Криптовалютын зах зээлийн сонирхолтой мэдээ, мэдээллүүдийг хүргэх “Coinmarket” шинэ булангаа танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт тус зах зээлд тасралтгүй өсөлт үзүүлсээр байгаа шинэ, сонирхолтой койн болох “Gala”-г онцлов.
Өнгөрсөн долоо хоногт криптовалютын зах зээл улаанаараа эргэлдэж байсан ч “Binance” платформ дээр тогтвортой өсөлтийг үзүүлж байсан цөөн койнуудын нэг нь “Gala” юм. Энэ койныг 2019 оны долдугаар сарын 21-нд Эрик Шиермейер үүсгэн байгуулсан. “Gala” койн буюу “Gala games” нь тоглогчдод NFT ашиглан тоглоом дахь өөрсдийн эд зүйлээ худалдах болон эзэмших боломжийг олгодог блокчейн юм. Мөн тоглоомын экосистемийг хөгжүүлэх зорилготой тоглоомын платформ гэж ойлгож болно. Түүнчлэн гол зорилго нь тоглогчид өөрсдөө тоглоомоо хянах боломжийг олгох гэж үүсгэн байгуулагчид дурдаж байв. “Gala” койны бусад онлайн тоглоомоо ялгагдах гол онцлог нь “Gala Games” дан ганц тоглоом биш харин хөгжилтэй байхыг нэн түрүүнд тавьдаг блокчейн тоглоомуудын цуглуулга юм. Жишээлбэл, Town Star бол одоогоор “Gala” тоглоомын платформ дээрх цорын ганц хөгжүүлэх боломжтой тоглоом. Энэ тоглоом нь тоглогчид өөрсдийн хотыг удирдаж, эзэмших ба бодит мэт зураглалтай.
Одоогоор “Gala Games” нь эерэг үзүүлэлттэй байгаа. Үүнээс үзэхэд “Gala Games” тоглоомдоо хэдий чинээ шинэлэг, дэвшилттэй технологиудыг нэвтрүүлж, платформ нь амжилттай байж чадна төдий чинээ койны үнэ тогтвортой өсөх магадлалтай байна. “Gala” койны ханш 0.004 ам.доллараар нээгдэж  сүүлийн 24 цагт 4.51 хувийн өсөлт үзүүлснээр одоогийн байдлаар 0.09 ам.долларт хүрээд байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)