Буриадын цэргийнхэн Монголд сургуулилтын тоног төхөөрөмж илгээжээ

0
хуваалцах
194
үзсэн

 З.БАТЦЭЦЭГ

Хиагтад байрладаг Зүүн цэргийн тойргийн мотобуудлагын анги нэгтгэлүүд төмөр зам дээр цэргийн техник ачих ажлыг дуусгалаа. Тоног төхөөрөмжийг Орос-Монголын цэргийн “Сэлэнгэ-2021” сургуулилтад зориулж Монгол руу илгээж байгаа гэж Зүүн цэргийн тойргийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Наушк өртөөнд 100 орчим зэвсэг, 600 гаруй цэргийн албан хаагчийг илгээхээр галт тэрэгний хоёр цуваа бэлтгэсэн байна. 
“Орос, Монголын хамтарсан сургуулилтын бэлтгэл ажлыг хангах явцад уг сургуулилтад хамрагдахын тулд хяналтын бэлтгэл хийж, Оросын талаас манлайлах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгасан байна. Эцсийн шатанд ангиуд шууд буудлага хийх тактикийн сургуулилт хийсэн” гэж Зүүн цэргийн тойргоос мэдээлэв. Наушк өртөөнд хүрэхийн тулд Зүүн цэргийн тойргийн мотобуудлагын анги 30 км гаруй замыг жагсаж туулжээ. 
“Сэлэнгэ” сургуулилтын нээлт Монгол дахь Дойтын ам сургалтын талбайн хээрийн баазад болно. Олон улсын сургуулилтад мотобуудлага ба танкийн ангиуд, миномёт, пуужин БМ-21 «Град», галын взвод, тагнуулын ангиуд оролцоно. “Сэлэнгэ 2021” бол Зүүн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид оролцох 14 дэх хамтарсан сургуулилт юм. 2008-2010 он хүртэл энэ сургуулилт “Дархан” нэртэй байсан. 2011 оноос эхлэн  Монгол, Оросын нутгаар урсдаг Сэлэнгэ мөрний нэрээр нэрлэх болсон байна. “Сэлэнгэ” олон улсын сургуулилтыг 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Сургуулилтын явцад Орос, Монголын цэргийн алба хаагчид нөхцөлт хууль бус зэвсэгт бүлэглэлийг илрүүлэх, хаах, устгах хамтарсан үйл ажиллагаа явуулдаг байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24  БААСАН  № 188 (6665)