ЭМЯ:Батлагдсан тохиолдол 280 мянгыг давлаа

0
хуваалцах
137
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.09.21/ өглөө. Улсын хэмжээнд мягмар гарагт 2543 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 280 мянга 540 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 1342 нь нийслэлд,1201 нь орон нутагт бүртгэгджээ.Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 гаруй насны 13 хүн нас барж, улсын хэмжээнд цар тахлаар 1059 хүн амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21397 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56800 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-12329
  • Хүндэвтэр- 6729
  • Хүнд -1959
  • Маш хүнд -380 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn