Б.ОД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн  үндэсний  төвийн төлөөлөлтэй өчигдөр уулзлаа.

Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл урлагийн үзвэр үйлчилгээг нээж,  үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна.

Тодруулбал,үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна.

Эх сурвалж:www.polit.mn