Б.БЯМБАЖАРГАЛ

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо. Ингэхдээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах нэгдүгээр ангиллын хүнсний улаан буудайн үнийг нэг тонн тутамд 800 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Хүнсний улаанбуудайн ангиллаас хамаарч 20-40 мянган төгрөгийн зөрүүтэй. Харин худалдан авах хүнсний улаан буудайн үнийг 750 мянган төгрөг, улаан буудайн элит үрийг 1,050,000 төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөгөөр тогтоожээ. Мөн овьёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа.

Шийдвэрийг намрын ургацын улаан буудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, олон улсын болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаан буудайн үнийн өсөлтийг харгалзан үзсэн байна. Мөн  COVID-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзан үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn