ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэръяагийн хэлсэн Онцлох эшлэлүүд

0
хуваалцах
196
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ.  Энэ удаа Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэръяаг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Далай ашиглах тухай хууль нь зөвхөн Монголын далбаан дор далайн тээвэр хийх хөлөг онгоц бүртгэх ажиллагааг зохицуулсан үйл явцын хууль байж болохгүй.

-Ложистикийн зөв үйл ажиллагаа, эдгээрийг зохицуулах төрийн бодлого, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх зөв тогтолцоог бий болгоход дэмжлэг болж найдвартай байдлыг харуулж чадахуйц үзэл баримтлалтай, агуулгатай байх шаардлагатай.

-Нөхцөл байдлыг сайжруулах гарц нь ерөөсөө л бүртгэлийн шалгуурыг ягштал мөрдүүлэх юм. Мөн маршрутын хяналтыг бодитой болгох. Хуульд хэрэгжүүлэх үндэслэл нь байгаа.

-Манай улсад далайн салбарыг хөгжүүлэх олон боломж бий. Бусад улстай эн зэрэгцсэн, далайн тээвэр хийгээд явах эрх бүрэн нээлттэй тул хөгжүүлэхэд оройтоогүй.

-“Транзит Монгол Улс” хөтөлбөр нь манай улсыг хөгжилд хүргэх “хурдны зам”.

-Манай улс “Төв Азийн хуурай замын тээврийн ложистик төв“ болох юм бол Монгол Улс үсрэнгүй хөгжлийн замдаа гарлаа гэсэн үг.

-Их далай ч гэсэн Монгол Улсын өмч.

-Далайн тээвэрт холбогдох гарц замаа найдвартай болгоход Хуурай боомтыг хөгжүүлэх, транзит тээврийн зангилааг бий болгох нь тун чухал.

-Хуурай боомтын хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллавал манай улс “далайд гарцтай” орон болно.

 

Эх сурвалж: www.polit.mn