С.УЯНГА

Галлагааны улирал удахгүй эхэлнэ. Гал түлж эхлэхээр хүмүүс угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь цөөнгүй. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 2568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авчээ.  Үүнээс насанд хүрсэн хүн 1435, хүүхэд 1133 байгаа юм. Мөн 2010-2020 онд ахуйн хүрээнд угаартаж нас барсан  64 хэрэг бүртгэгдэж, 94 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бий. Гэвч угаарын хийнд хордсон дуудлагын ихэнх хувь нь иргэдийн хариуцлага сул байгаатай холбоо гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс галлагааны улиралд утааг бууруулахаас илүү угаарын хийн хордлогыг тэглэхийн тулд хүн бүр хичээх цаг ирлээ. Өнгөрсөн жилүүдийн угаарын хийн хордлогын кейсүүдийг хүргэж байна.

 

 

 

 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)