Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс заслын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг

0
хуваалцах
179
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМД-ын сангаас Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах мэс засалд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны гуравдугаар тогтоол хэрэгжиж энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Ингэснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцаж иргэн-даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлж байна.

Тухайлбал, уруул тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлх гажиг, томоохон артер, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн-даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн.

Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас долоон сая төгрөг хүртэлх үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш буюу хагас жилийн хугацаанд Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах Q21 оношоор хийгдсэн нийт 168 хагалгаанд ЭМД-ын сангаас 1.1 тэрбум төгрөгийн санүүжилтийг олгоод байна.

Тодруулбал, улсын эмнэлгийн 47 хагалгаанд 232638791 төгрөг, хувийн эмнэлэг /Сонгдо/ 121 хагалгаанд 949798,19 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа.

Эх сурвалж:www.polit.mn