Б.ОД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидгүй зуныг амлаж, иргэдээ вакциндаа хамрагдахыг уриалсан ч халдварын тархалт буураагүй. Гэсэн ч ерөнхий сайд шинэ жилээ тэмдэглэхийн тулд вакцины гуравдугаар тунгаа хийлгэхийг  дахин уриалав.

Тэрбээр “Цар тахалтай тэмцэнэ. Цаашид аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг эрхэмлэнэ. COVID-19 халдварын эсрэг booster тунгаа оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе” гэсэн юм.

 Өмнө нь  тэрбээр  долдугаар сарын 1 гэхэд  нийт иргэнээ бүрэн тунд хамруулах зорилт дэвшүүлж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж ковидгүй зуныг хамтдаа угтахаа амлаж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn