Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдвар болон томуу, томуу төст өвчний эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэж буй Арбидол эмийн талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.  

 Тэрбээр "Арбидол эмийг өргөн хүрээтэй вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Саяхан коронавирусын эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан. Ер нь бол коронавирусын халдварыг эмчлэхээр зориулж гаргасан эм биш. Арбидол эмийг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. Ямар ч эм, витаминд ч гэсэн хэрэглэж болох хүн, болохгүй хүн байгаа. Жишээлбэл Арбидолыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй.Бүх эм элгэнд очиж цэвэршдэг. Зарим эмэнд аль нэг эрхтнийг өвөрмөцөөр гэмтээх тохиолдол байдаг. Арбидолын хувьд тун хэмжээгээ тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэл бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар хэрэглэнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn