С.САРУУЛ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2351 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 257770 болж нэмэгдэв. Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 63207 хүн эмчлүүлж байна. Үүнээс 21673 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41534 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт байгаа иргэдийн 14090 нь хөнгөн, 5615 нь хүндэвтэр, 1682 нь хүнд, 286 нь маш хүнд хэлбэрийн оноштой байна. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 35 хувь нь биеийн байдал нь хүнд байна.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 696 хүүхэд, 26 жирэмсэн эмэгтэй шинээр коронавирусийн халдвар авчээ.  Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүүхдийн тоо 51843, жирэмсэн эмэгтэй 3458 болж нэмэгдлээ. Үүнээс 3047 хүүхэд, 1081 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn