Танилц: Цар тахлын үед мөрдөх хичээлийн жилийн шинэ бүтэц

0
хуваалцах
174
үзсэн

С.САРУУЛ

Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөх юм.

Хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна.

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
  • Амрах:
    • I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
    • IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
    • VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болно.  

Эх сурвалж: www.polit.mn