Москвагийн сургуулийн сурагчид Олимпийн хичээлд

0
хуваалцах
302
үзсэн

З.Батцэцэг

ОХУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков Москвагийн сургуулийн сурагчдад Олимпийн хичээлийг нээсэн байна.

Олимпийн хичээлийг спорт-боловсролын “Олимпийн эргүүл” төслийн хүрээнд явуулдаг. Үүнд Москвагийн сургуулийн сурагчид хамрагдаж байгаа юм. Арга хэмжээ холимог хувилбараар явагдаж байгаа.  Хүссэн бүх хүн холбогдож болох ба онлайн болон оффлайн хэлбэрээр явагдаж байгаа аж.  Олимпийн хичээл нь сургуулийн сурагчдад зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд есдүгээр сарын 1-3-ны хооронд Орос орон даяар явагдсан “Шинэ мэдлэг” II боловсролын марафоны нэг хэсэг болжээ.

“Бие биендээ мэдлэг, туршлага, уламжлалаа хуваалцах нь их чухал. Спортын сонирхол үеэс үед дамжих ёстой. Залуу насаа эргэн дурсахад бидэн дээр олон сонирхолтой хүмүүс ирдэг байсан. Аугаа их орны дайны ахмад дайчидтай уулзаж байсан олон дурсамжнадад бий. Энэ уулзалтаар хүмүүсийн хуваалцсан туршлага, тэдний хичээл зүтгэл, амьдрал эх орноо хайрлах хайр, надад ирээдүйд спортын өндөр амжилт гаргахад тусалсан” гэж Олимпийн хичээлийн нээлтийн үеэр Поздняков хэлсэн байна.

Олимпийн хичээлийн тусгай зочноор буудлагын Токиогоос хоёр алтан медаль хүртсэн Виталина Батсарашкин, олимпийн аварга таэквондоч Максим Храмцов нар оролцжээ.

“Олимпийн эргүүл” нь ОХУ-ын Олимпын Хорооноос боловсрол-спорт төслийн хүрээнд зохион байгуулж байгаа төсөл бөгөөд олон нийтийн спорт хөгжлийг дэмжих “Олимпийн орон” хөтөлбөрийн нэг хэсэг юм.

ОХУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков бол 1996 оны Атлантагийн олимпийн аварга туяалзуур сэлэмний тамирчин байсан билээ.