З.Батцэцэг

АНУ-ын тагнуулын ажилтан асан Эдвард Сноуден ухаалаг гар утас эзэмшигчдэд гар утасны компаниас тэр дундаа Apple компани таны хувийн мэдээлэл рүү нэвтэрч болзошгүй аюултай байгааг ОХУ-ын “Шинэ мэдлэг” марафон анхааруулсныг Оросын Риа Новости агентлаг мэдээлжээ.

Түүний хэлснээр одоо АНУ-д зөвхөн гар утаснаас мэдээлэл хайх технологийг нэвтрүүлж байна. Утсан дээрх файлыг үзэх боломжтой гэдгээ Apple нотолмогц, энэ нь хувийн нууцыг ноцтой зөрчих болно. Хэсэг хугацааны дараа Америкийн корпораци “саадыг давж”, “улс төр, санхүүгийн хувьд тохиромжгүй мөчийг” хайж эхлэх болно.

“Та Apple компанид итгэдэг байсан ч, тэд хэн нэгэн дээр үүнийг хиймэгц, дахиж  үүнийг хэзээ ч ашиглахгүй гэж хэлэх эрхээ алдана. Apple АНУ, Орос, Хятад, Франц, Английн Засгийн газарт татгалзаж чадах уу. Мэдээж, үгүй” гэж Сноуден “Шинэ мэдлэг” марафоны үеэр хэллээ.

Тэрээр тайлбарлахдаа, одоо корпорацууд мэдээллийг сервер дээр оруулахаасаа өмнө төхөөрөмжүүдээс хууль бус контент хайхыг хүсч байгаа гэсэн байна. Apple үүнийгээ “Өөрийн аюулгүй байдал, өгөгдлөө хамгаалах” гэсэн сайхан үгээр далдалж байна. Гэхдээ таны эзэмшил, тэдний эзэмшил хоёрын хооронд тодорхой зааг бий” гэж тэрээр онцлон хэлэв.

“Хувийн компаниуд утсыг хакердаж, агуулгыг нь олж авах техникийг боловсруулж байгаа, уг нь тэдэнд хүний хувийн мэдээллийг ухаад байх шаардлага байхгүй. Үүний дараа гар утасны компаниуд эдгээр технологийг бусад орны Засгийн газарт зарах бодолтой байна” гэж Сноуден нэмж хэлжээ.

Эх сурвалж: http://www.zms.mn/