U23 эмэгтэй баг "Nations League"-ийн сүүлийн өдөр түрүүллээ

0
хуваалцах
313
үзсэн

Д.ДАРАМБАЗАР

3х3 сагсан бөмбөгийн U23 эмэгтэй шигшээ баг "Nations League" цувралын сүүлийн өдрийн тэмцээнд түрүүллээ. Энэ баг хэсэгтээ Египетийн U21 багийг хожсон ч Египетийн U23 багт хожигдсон. Улмаар хэсгээсээ хоёрдугаар байраар финалд гарч Египетийн U23 багтай дахин тоглож 21:19-өөр хожиж түрүүллээ. Эмэгтэй баг зургаан өдрийн тэмцээнд оролцохдоо ийн гуравт нь түрүүллээ. Харин тэмцээний гурав дахь өдөр түрүүлсэн U23 эрэгтэй баг өнгөрсөн шөнө зургаан өдрийн тэмцээндээ Египетийн U21 багийг хожсон ч Египетийн U23 багт хожигдож онооны зөрүүгээр финалд шалгарсангүй. Ийн манай улс зургаан өдрийн турш амжилттай өрсөлдөж тэмцээнээ дуусгалаа.

Эх сурвалж www.polit.mn