Б.ОД

“Токио-2020” паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд шинэ рекорд тогтоож, аварга болсон Э.Содномпилжээ алтан медалиа гардан авлаа. Тэрбээр фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан байна.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа бол" гэж бичжээ.

Эх сурвалж:www.polit.mn