Солонгос цар тахлын үеэр зээлийн хүүгээ өсгөсөн Азийн анхны улс боллоо

0
хуваалцах
295
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Өмнөд Солонгос цар тахлын халдвар тархаж эхэлснээс хойш зээлийн хүүгээ өсгөсөн Азийн анхны улс боллоо. Өмнөд Солонгосын төв банк зээлийн хүүгээ 0.75-аас 0.5 хувь болгон өсгөсөн нь түүхэн дээд хэмжээ юм. Сүүлийн саруудад нэмэгдсэн байрны үнэ болоод  иргэдийн өрийн хэмжээг бууруулахад тус шийдвэр тусална гэж эрх баригчид үзжээ.  Энэ нь Солонгосын банк сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа зээлийн хүүгээ өсгөж байгаа тохиолдол юм.Харин дэлхийн ихэнх орны төв банк инфляцын үнэ хэт өсч, эдийн засагт  эрсдэл учрахаас  сэргийлэн, COVID-19 халдварын үр нөлөөг тэнцвэржүүлэхийн тулд ажиллаж байна. Тиймээс Солонгосын төв банк инфляци өсөх, өрийн хэмжээ нэмэгдэх эрсдэлээс сэргийлэн, улсынхаа эдийн засгийг сэргээхийн тулд тэнцвэртэй арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Азийн дөрөв дэх том эдийн засагтай орны бодлого тодорхойлогчид тавдугаар сараас улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Цар тахлын тархалтыг зогсоохын тулд ихэнх орон хөл хорио тогтоож, ААН-үүд хаалга барьсан. Тиймээс ихэнх орон ААН, байгууллагаа хэрхэн дэмжихэд онцгойлон анхаарч, хямралаас хурдан гарах бодлого танилцуулж эхлээд байна. Тухайлбал, Шри Ланка, Шинэ Зеланд улс зээлийн хүүгээ өсгөсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn